Monday , November 29 2021

ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ЭКСПЕДИЦИЙН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тус экспедици нь ЦУОШГазрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/28, 2017 оны  А/83 тоот дугаар тушаалын нэгдүгээр  хавсралтаар баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны заавар’’-ыг баримтлан үйл ажиллагаа явууллаа.  

“Өлгий Бороо-1” экспедици нь Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулахдаа газар, орчин, өндрийн зураг, Европ, Япон, бүх төрлийн тоон прогнозын үр дүнгүүд, тунадасны прогноз зургууд болон, газар орны сонголт, тухайн үеийн нүдэн баримжааны ажиглалтанд тулгуурлан нөлөөлөх үүлээ сонгон ажиллаа. Тус экспедиц нь ЦАЗН үйл ажиллагааг 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн  Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Алтай, Толбо, Буянт, Сагсай, Өлгий сумдын нутгаар нийт 9 удаа экспедицэд гарч 13 цэгээс үйл ажиллагаагаа явуулж нийт 28 ширхэг пуужин зарцуулан ажиллав. 2020 онд 32 ширхэг пуужингийн үлдэгдэлтэй байсан ба 2021 онд 30 ширхэг пуужин нэмэгдэж ирсэн. Үүнээс 2021 оны үйл ажиллагаанд 28 ширхэг пуужин зарцуулж, 34 ширхэг пуужинг горимын дагуу хадгалж байгаа.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан 9 өдрийн аэросиноптик нөхцлийг авч үзэхэд газар орчмын даралтын орны шинж хамгийн их давтагдал нь циклоны ард 42,8 %, хамгийн бага давтагдал нь циклон, бага даралтын орны өмнө 4,8 %, хотос болон бага даралтын оронд 23,8-28,6%-д тус тус үйл ажиллагаа явуулсан байна. Газар орчмын фронтын шинж  нь нийт тохиолдлын 33,3%-д долгионтой хүйтэн фронтод, 23,8%-д 2-р зэргийн хүйтэн фронтод, 28,6%-д долгионтой дулаан фронтод , 14,3%-д хүйтэн фронтод тус тус харвалт хийгдсэн байна.

            4-6 дугаар сард орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд 4 дүгээр сард нийт нутгаар ОЖД-ийн орчим, 5 дугаар сард Алтай, Дэлүүн, Улаанхус  сумдын нутгаар дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджаас бага, 6 дугаар сард Толбо сум, Даян багийн нутгаар буюу олон жилийн дунджаас их, бусад нутгуудаар дунджаас бага орсон байна. 7 дугаар сард ихэвчлэн конвекцийн гаралтай үүл буюу халалтын улмаас хөгжсөн аянга цахилгаантай борооны бөөн үүл ажиглагдсан ба уг үүлэнд зориудаар нөлөлөөхөөр уулархаг нутагт бургиа хөдөлгөөн хөгжих боломж илүү бүрдэж аянга цахилгаантай аадар бороо орж үер буух, мөндөр орох, нөөлөг салхи зэрэг гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрддэг учир үйл ажиллагаа явагдаагүй. 7 дугаар сарын 30наас ЦУОШГазрын даргын тушаалаар ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг зогсоосон болно.

            Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2015 оноос хойш ургамал ургах хугацааны цаг агаарын нөхцөл төдийлөн  тааламжтай биш байлаа. Хавартаа хуурайшилт ихтэй байсан нь манай аймгийн нутгаар шилжин ирэх өндрийн хотос, циклон агаарт чийгээ алдах, температурын зөрүү ихсэж салхины хурд нэмэгдэх, улмаар хур тунадас багасах гол нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мэдээлэл оруулсан: Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн ахлах техникч Ш.Еркебулан

Тухай root

Дахин шалгана уу!

Нисэхийн техникч нарын сургалт явагдав.

Нисэхийн цаг уурын техникч нарын давтан цахим сургалт 11 дүгээр сарын 14-нөөс 19-ний өдрийн хооронд ...