2013.06.01

Мөстөл судлалын станцыг Баян-Өлгий аймгийн Таванбогд байгуулав.

2013.01.01

БНСУ-Монгол улсын цаг уурын албадын хамтарсан “Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийн эхний шат амжилттай эхлэв.

2012.10.01

2012 оны 10 дугаар сард шилэн кабелд холбогдон өндөр хурдны интернет ашиглан мэдээ мэдээлэл хүлээн авч дамжуулан ажиллаж эхэлсэн.

2011.10.21

Монгол улсад анх удаа үйл ажиллагаандаа суперкомпьютерийн технологи нэвтрүүлж, АНУ-ын Cray компанийн XE6m маркийн суперкомпьютерийг суурилуулав.

2010.08.01

Албанаас нийт хэрэглэгчдийг цаг агаарын мэдээллээр тасралтгүй, эрх тэгш хангах зорилгоор Монгол орны цаг агаарын www.tsag-agaar.mn вэб сайтыг бүтээж, ажилд оруулав.

2004.10.01

2004 оны 10 дугаар сард Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар “Цаг уурын холбооны системийг сайжруулах нь” төслийн хүрээнд сансарын Интелсат хиймэл дагуулын VSAT-н сүлжээг ашиглалтанд оруулсан нь мэдээлэл технологийн томоохон шинэчлэлт байлаа.

1983.03.11

Холбоо салбар нь анх 1983 онд Урьдчилан мэдээлэх салбарын дэргэд 1 инженер 3 операторын орон тоотойгоор байгуулагдаж байсан.