Бүтэц, зохион байгуулалт
Засгийн газар байгуулагдаж Байгаль орчин аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, ногоон хөгжил,аялал жуулчлалын яам нэртэй болсон ба 2016 онд дахин Байгаль орчин аялал жуулчлалын яам болж өөрчлөгдөн сайдын 2016 оны А/32 дугаар тушаалын дагуу Ус цаг уурын шинжилгээний газар болж нэршлээ солисон байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тогтоолоор “ Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай “ Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 04 дүгээр зүйлийн “ Ус цаг уур, орчны шинжилгээний алба” гэснийг “ Ус цаг уур, орчны шинжилгээний төв” гэж өөрчилсүгэй гэсний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/81 дүгээр тушаал гарч,үүнийг хэрэгжүүлэхээр ЦУОШГазрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/63 дугаар тушаалын дагуу Ус цаг уурын шинжилгээний төв болон өөрчлөгдсөн байна.
Тус төв нь Захиргаа аж ахуйн хэлтэс, Цаг уур орчны технологийн хэлтэс (Цаг уур-уур амьсгал,ХАА-н цаг уур, Ус судлал, Багаж, БОШЛ), Мэдээлэл үйлчилгээний хэлтэс (УМТ, Нисэхийн цаг уур, Холбоо, Архив, мэдээллийн дэд сан, Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедици), Мөстөл судлалын станц, цаг уурын 6 станц, цаг уурын 6 харуул ,ус судлалын 11 харуул гэсэн бүтэцтэйгээр 83 албан хаагчтай болон өргөжин өнөөдрийн даяарчлал, мэдээлэл технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж өвгөд дээдсийнхээ үүсгэн өвлүүлсэн үйл хэргийг байгаль орчны хувирал, өөрчлөлтийн зүй тогтол, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг илрүүлэх, дэлхийн дулаарал, цөлжилтийг сааруулах, цаг агаарын мэдээ, мэдээллийг ард иргэдэд цахимаар түргэн шуурхай хүргэх, мессежээр хүргэх зэрэг шинэ шинэ хэлбэр, агуулгаар баяжуулан нэр төртэйгээр үргэлжлүүлж байна.