Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлчилгээ
Өлгий бороо цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлчилгээ
“Өлгий-Бороо” экспедици нь 2009 онд ЦУОШГазрын даргын тушаалаар байгуулагдан, Хурын шим төвийн мэргэжилтэн Д.Батөлзий ирж заавар, зөвлөмж өгч анхны үйл ажиллагааг дэлүүн сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байв. Тус ЦАЗНЭкспедицийн бүрэлдэхүүнээр анх Экспедицийн даргаар П.Жанаргүл, Цаг уурын инженерээр А.Базар, ХАА-н инженерээр Х.Азине, Синоптик инженерүүд Х.Жагсалаг, М.Күннур, ЦАЗНЭкспедицийн инженерээр Т.Серикжан, ЦАЗНЭкспедицийн ахлах техникчээр Ш.Еркебулан, жолоочоор Т.Озат нар ажиллаж байгаад, 2024 онд ЦАЗНЭкспедицийн инженер Т.Серикжан ЗААХ-ийн даргаар томилогдож оронд нь ахлах техникч Ш.Еркебулан ЦАЗНЭкспедицийн инженер, жолооч Т.Озат тэтгэвэрт гарч оронд нь Т.Есенбол нар тус тус томилогдон ажиллаж байна. 2010 онд Хурын шим төвийн мэргэжилтэн Д.Батөлзий болон жолооч Төмөрсүх нар ирж Улаанхус сумын Согоог багт ноцоох зуух суурилуулж өгч байсан. 2013 онд хоёр дахь ноцоох зуухыг Хурын шим төвийн мэргэжилтэн Б.Мягмардорж, жолооч Баасанбазар нар ирж Сагсай сумын Даян багийн харуулын ажиглагч Ж.Даянд хариуцуулан ажиллуулж байгаа. “Өлгий-Бороо” экспедици нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж, Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилготой. ЦУОШГазраас олгосон пуужин харвах суурь, чиглүүлэх хоолой, холболтын утас, удирдах пульт, ноцоох зуух, диктафон, JPS, сансрын холбооны Иридиум утас хэвийн ажиллаж байгаа.2023 оноос эхлэн агаарын бодит температур, чийгийг хээрийн нөхцөлд Хятад улсад үйлдвэрлэсэн HUAYUN маркийн автомат станцын мэдээг ашиглаж байгаа.