Стратегийн зорилт
Үйл ажиллагааны стратегийн зорилго
"Монгол Алсын хараа-2050" хөгжлийн хөтөлбөрт тулгуурлан "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-ний хүрээнд Монгол орны уур амьсгал, усны нөөц, байгаль, цаг агаарын тааламжтай нөхцөлийг эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд бүрэн ашиглах, байгаль, цаг агаарын болзошгүй аюул гамшиг, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэргийлж, нийгэм, эдийн засагт учруулах хохирлыг багасгаж, улс орны дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангана.
Орчин үеийн өндөр хүчин чадалтай тооцоолох төхөөрөмж, нэн ухаалаг холбоо мэдээлллийн болон зайнаас тандах техник хэрэгсэл, сүүлийн үед нэлээд эрч хүчтэй ярьж буй “ хиймэл оюун ухаан” хэмээх мэдлэгийн шинэ салбарын зах сэжүүр, мэргэжлийн гүн гүнзгий мэдлэг эзэмшсэн шинэ боловсон хүчний чадамж, чадварт тулгуурлан үзэгдлийг илүү нарийвчлалтайгаар мэдээлэхийн хамт түүнийг дагалдах хор уршиг, үр дагаврыг хамтад нь багцаалдаг, тооцоолдог болох, цаашлаад тэр мэдээлэлдээ түшиглэн сэргийлэх арга хэмжээг товлож, шаардагдах зардлыг төсөвлөж ажиллах нь бидний ажлын ирээдүйн зорилт юм.