Үйл ажиллагааны гол зорилт

13

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

Богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээллийг гаргаж, хэрэглэгчдийг шуурхай үйлчлэх

  1. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээллийг төв орон нутагтай уялдуулан урьдчилан мэдээллэх салбарын хэмжээнд нэгэн утгатайгаар гаргаж, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах
  2. Орон нутгийн урьдчилан мэдээлэх хэсгүүдийг технологи, арга зүйн удирдлагаар хангах
  3. Хөдөө аж ахуйн цаг уурын урьдчилсан мэдээ, тойм, зөвлөмжөөр үйлчлэх
  4. Гадаргын усны урьдчилсан мэдээ, зөвлөмжөөр үйлчлэх
  5. Орчны шинжилгээний урьдчилсан мэдээ, зөвлөмжөөр үйлчлэх

Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

Цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, сүлжээний техник, технологийн шинэчлэл, өргөтгөл төлөвлөж, хэрэгжүүлэх, дотоодын болон олон улсын мэдээ солилцооны хэвийн ажиллагаа, хэмжлийн технологи, стандартын нэгдмэл байдлыг хангах, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, уур амьсгалын мэдээ, мэдээлэл, зөвлөмжөөр үйлчлэх ажлыг зохион байгуулах.

  1. Хяналт шинжилгээний улсын сүлжээний найдвартай ажиллагааг хангах, сүлжээг өргөтгөх,
  2. Улсын сүлжээнд мөрдөх хөтөлбөр, технологи, стандарт, арга зүйг улам боловсронгуй болгох, сайжруулах.
  3. Техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж, хэмжлийн чанарыг сайжруулах, цахим технологи, цаг уурын автомат станц нэвтрүүлэх.
  4. Дотоодын болон олон улсын мэдээ солилцооны хэвийн ажиллагааг хангаж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх.
  5. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангаж, олон улсын жишигт нийцүүлж ажиллах
  6.  Цаг агаарт зориудаар нөлөөлж, гамшгийн эрсдлийг бууруулах
  7. Нийтийн хэрэгцээний мэдээг түгээх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах
  8. Уур амьсгалын үйлчилгээг Дэлхийн жишиг тэргүүлэх 5 чиглэлээр үзүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх.

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

Цаг уур, орчны шинжилгээний салбарыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын үйл ажиллагаанд дотоод хяналт тавих, шалгалт зохион байгуулах, цаг уур, орчны шинжилгээний салбарын санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хангамж, аж ахуйн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төсвийн санхүүжилтыг үр ашигтай зарцуулах

  1. Цаг уур, орчны шинжилгээний салбарын удирдлагын манлайллыг хангах
  2. Салбарын үйл ажиллагаанд дотоод хяналт тавих, шалгалт зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах,
  3. Салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, чадавхийг бэхжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах
  4. Холбогдох конвенцийн хэрэгжилтийг хангах, Дэлхийн цаг уурын байгууллага, олон улсын байгууллагуудтай харьцах гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
  5. Цаг уур, орчны шинжилгээний салбарын санхүү, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
  6. Нягтлан бодох бүртгэл, аж ахуйн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, төсөвийн санхүүжилтыг үр ашигтай зарцуулах
  7. Цаг уур, орчны шинжилгээний салбарын харьяа байгууллагуудад санхүүгийн дотоод хяналт шалгалт хийх
  8. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй явуулах техник хангалтыг зохион байгуулах

Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

Хүрээлэн буй орчны чанарын төлөв байдлыг үнэлэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, орчны хяналт шинжилгээний үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэмжил зүй, стандартын нэгдмэл байдлыг хангах, агаарын чанарын мэргэжлийн албаны үүргийг гүйцэтгэх

  1. Хүрээлэн буй орчны чанарын хяналт-шинжилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
  2. Агаар, ус, хөрсний чанар, цацраг идэвхийн түвшний хяналт шинжилгээний үйл ажиллагаа, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, уялдуулан зохицуулах, бохирдлын төлөв байдлыг үнэлэх, мэдээлэх, болон бохирдуулах бодисын хаягдал, бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах
  3. Улсын агаарын чанарын мэргэжлийн албаны үүргийг гүйцэтгэж, агаарын чанарын болон бохирдлын эх үүсвэрийн мэдээллийг нэгтгэж сан бүрдүүлэх, тайлагнах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад агаарын чанарын төлөв байдлыг мэдээлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах,
  4. Озоны үе давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих

Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

Ус, цаг уур, орчны мэдээллийн төрийн архивыг эрхлэх, уур амьсгал, ус, цаг уур, орчны мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэдээний бүрэн бүтэн, нээлттэй байдал, хадгалалт хамгаалалтыг зохион байгуулах, хэрэглэгчдийг цахим болон цаасан суурьтай мэдээллээр үйлчлэх.

  1. Ус, цаг уур, орчны мэдээллийн төрийн архивыг эрхлэх, цахим архив бүрдүүлэх, мэдээ баримтын бүрэн бүтэн, нээлттэй байдал, хадгалалт, хамгаалалтыг удирдан зохион байгуулах
  2. Ус, цаг уур, орчны мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, баяжуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах, ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  3. Ус, цаг агаар, орчны төлөв байдал, чанарын мэдээллийг хэрэглэгчдэд энгийн ойлгомжтой хэлбэрээр, хүртээмжтэй хүргэх, цахим болон цаасан суурьтай мэдээллээр үйлчлэх
Хуваалцах :