Салбар байгууллагууд
Мөстөл судлалын станц
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЦУОШТӨВИЙН
МӨСТӨЛ СУДЛАЛЫН САЛБАРЫН СУДАЛГАА, ТҮҮХЭН ЗАМНАЛ.
2003 оны 9 дүгээр сарын 19-23-нд УЦУХ-гийн Ус судалын эрхлэгч, доктор Г.Даваа ахласан судалгааны баг Алтай Таван Богдын Потанин мөсөн голд очиж гар өрмөөр 3м шонгуудыг хайлалтын бүсэд суурилуулж, өндар, солбицлын хэмжилтийг хийсэн ба 2005 оноос Монгол, Японы хамтарсан судалгааны төсөл хэрэгжиж мөсний хайлалт, мөсний зузаан, массын тэнцэл, хуримтлал, гулсалтын судалгааг хийж эхэлсэн ба мөстлөөс эх авсан гол мөрний горимын судалгааг 2006 оноос, өндөр уулын уур амьсгалын судалгааг 2007 оноос тус тус судалж эхэлсэн байна.
2012 онд Япон, Монголын хамтарсан судалгааны ажил дуусч 2013 онд ЦУОШГазрын даргын тушаалаар Баян-Өлгий аймгийн УЦУОШТөвд Мөстөл судлалын өртөө байгуулагдаж технологич инженер, ахлах техникч, 2 техникч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй мөстлийн байнгын судалгааны үйл ажиллагааг эхлүүлж тогтмол судалж байна.
2013 онд анх мөстөл судлалын салбар байгуулагдхад Мөстөл судлалын инженер Н.Юра, ахлах техникч Б.Сержума техникч Б.Булганбаатар, техникч К.Аманбай, жолооч Т.Озат нар ажиллаж байгаад 2020 оноос эхлэн технологчи инженер Б.Сержума, инженер Н.Юра, техникч ажиглагчаар Б.Булганбаатар, О.Нурбол, жолоооч Ж.Есенбол нар үргэлжлүүлэн ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөстөлийн хайлалт улам эрчимжиж, мөсний хагарал, ангал, ан цав ихээр үүссэж байна. Өндөр уулын уур амьсгалын судалгааг Япон улсын автомат станцаар цаг уурын бичил элементүүдийг 24 цагын турш хэмжиж байна.
Монгол Алтай нурууны Таван богд уулсад манай оронд хамгийн том мөсөн голууд болох Потанин, Александр, Гранегийн мөсөн голууд дотроос Потанин мөсөн голын талбай 24.1 ам км, урт нь 18,2 км юм. Александрын мөсөн голын хайлалтын судалгааг 2015 оноос хийж эхэлсэн ба 2023 оноос судалгааны ажлын хүрээг тэлж жижиг мөсөн голууд болох Сайр уулын мөсөн голын хайлалтын судалгааг эхлүүлээд байна. Потанины мөсөн гол дээрх мөстөлийн хайлалт, гулсалтыг хэмжих R-1-ээс R-5, L-1-ээс L-6, С-1-ээс С-6 /1-6 хөндлүүр/, Александр мөсөн голын А-1,А-2,А-3 шонгууд нь 5-6 метрийн урттай цагаан өнгийн зориулалтын шонг, өндөр даралтын аппаратаар намар болон тухайн үед шинээр зоож, мөсний хайлалтыг 5 хоног бүрт, хуримтлалын бүсийн судалгааг P1, P2, P3, P3L, P4 хэмжүүрүүдийг жилд хавар, намар 2 удаа хийж байна.
Цасны хурамтлалын 6 метрийн 4 шон шинээр суулгав. 4 шонгоос цас зузаан, жин, давхараагийн ялгааг тодорхойлох хэмжилтүүдийг хийж гүйцэтгэж байгаа ба Потанины мөсөн гол дээр Радараар мөсний зузааны хэмжилтийг (мөсний зузааныг долгионы тусламжтайгаар) 50 метрын зайтайгаар нийт 22 км газар туулж хийдэг юм. Мөн 2022онд Японы Нагоя их сургуулийн судлаачидтай хамтарч 20 хоног судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэв.
Потанины мөсөн голын мөсний зузаан одоогийн байдлаар Потанины мөсөн голын хуримтлалын төв орчимд хамгийн их, 229 метр, үүнээс дээш ба доош буурах хийгээд ууландаа 70 орчим метр, мөсний хэл, зах орчимд 50-77 метр байна.
Гулсалтын хурд нь жилд дээд хэсэгт 30 метр, дунд хэсэгт 15 метр доод хэсэгтээ 5 метр байна. Потанин мөсөн гол нь сүүлийн 44 жилийн хугацаанд нийт 2.9км2 талбай мөс хайлж багассан ба мөсний хэл үзүүр хэсэгээс 115 жилийн хугацаанд 900метр огшсон байна. Энэ нь манай Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт хэр нөлөөтэй байгааг харуулж байна.
Монгол орны цэвдгийг янз бүрийн ландшафтын нөхцөлд тархсан цэвдгийн байнгын ажиглалт, газрын янз бүрийн гүний температурын мэдээг бүрдүүлж байна. Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээнд цэвдгийн байнгын хяналт-шинжилгээг 2010 оноос 13 цэгт, 2013 оноос 17 цэгт, нийт 30 цэгт хийж байна. Үүнээс Баян-Өлгий аймгийн хэмжээнд цэвдгийн 9 цэгээс одоогоор цэвдгийн 6 цэг тасралтгүй ажиллаж байна.
2006 оноос эхлэн Цагаан голын ус зүйн харуулыг эсгий гэрээс доош 11 км газар Нөмрөгийн уулын хормойн хавцлын эхэнд шинээр байгуулж усны түвшин, температур, гадаргын хөвүүрийн өнгөрөлтийг 5 өдөрт өдрийн турш түвшин ихсэж буурах хүртэл нэг цагын зайтай хэмжилт хийж усны өнгөрөлтийг /одоогоор хөвүүрийн аргаар / урсан огтлолын талбайг хөндлөн огтлолын зүсэлтээс тооцоолон бодит өнгөрөлтийг гаргаж авч тооцоолж байна. Мөн цаг уурын ажиглалтын элементүүдийг орон нутгийн 08, 20 цагаар ажиглалт хийж цаг хугацаанд тэмдэглэж, тухайн үед УСС-т дамжуулж байв.
2018 онд цаг уурын 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Уур амьсгал мөстөл, Мөсөн гол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал манай аймагт болж “Потанин мөсөн голын хайлалтын параметр” сэдэвтэй илтгэл хэлэлцүүлж тусгай байр эзэлж байв.
2019 оны 08 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд "МӨСТӨЛ СУДЛАЛЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ НАРЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, АВРАН, ТУСЛАХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ" зохион байгуулагдав. Сургалтанд ЦУОШГазрын дарга С.Энхтүвшин, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Уламбаяр, Баян-Өлгий, Ховд аймгийн УЦУОШТөвийн дарга нар, Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын мастер Г.Өсөхбаяр, УЦУОСМХүрээлэнгийнг гадаргын усны секторын эрхлэгч Х.Пүрэвдавга, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн мөстөл судлалын инженер,техникчид оролцов.
2021 онд Таван богдын уулын хормойд /кемп/ орчимд ЦУОШГазраас мөстөл судлалын өртөөний шинэ 6Х4метрын харьцаатай судалгааны байр шийдвэрлэж барьж ашиглалтанд оруулсан. Энэхүү байранд шинжилгээ, судалгааны ажил хийж гүйцэтгэж байна.
2024 ОНЫ АЛТАЙ ТАВАН БОГД ДАХЬ СУДАЛГААНЫ АЖИЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨӨ
Мөстөл судлалын салбарын энэ оны Алтай Таван Богд дахь судалгааны ажил амжилттай болж өндөрлөө. 2024 оны 06 дугаар сарын 24-өөс 9 дүгээр сарын 05-ны хүртэл нийт 76 хоног тасралтгүй ажиллаж өндөр уулын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа болон мөстөл, мөсөн голуудын хайлалт, огшилт болон хуримтлалын ажиглалт мөн Потанин болон Александрын мөсөн голуудаас эх авч урсаж буй /Сүүн гол/ Цагаан голын ус зүйн ажиглалтуудыг хийж аюулгүй ажиллагааны дүрмийг шанд баримтлан ажиллаа.
Энэ жил Алтай Таван Богд орчмын агаарын температур 8-р сарын 05-ны өдөр 15.3 хэм дулаан байсан бол хамгийн бага температур 9 сарын 02-ны өдөр -3.1 хэм хүйтэн ажиглагдсан байна. Алтай Таван Богд орчимд энэ жил өвөл цас их орсон боловч хайлалт их байлаа. Мөсний хайлалт их байсан учир Цагаан голын усны түвшин мөн адил их байлаа. Агаарын температураас шалтгаалан хуримтлалын бүсэд хайлалт их явагдсан байна. 4080м-ийн өндөрт байрлах хуримтлалын бүсийн хамгийн дээд шон энэ жил 213см хайлсан байна. Мөсөн голын доод хэсэгт 392см хайлсан бол дээд хэсэгтээ 251см хайлсан байна. Япон улсын Нагоягийн их сургуулийн мөстлөг судлалын судлаачидтай 12 хоног хамтарсан судалгааны ажил хийв. Тус судлаачидтай хамт хуримтлалын цэгт мөсний гүний температур хэмжих сенсорууд суурилуулж малчин уулын автомат станцын хажууд автомат тунадас хэмжих хурын хувин байршуулсан. Мөсөн голд нарны цацраг хэмжих багаж болон нүх сүвжилтийг хэмжих автомат багаж байршуулж ажиллав.
Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарч Баян-Өлгий аймгийн Сайр уулын мөстлөгийн хайлалтын судалгааг судлаач хүүхдүүдтэй хамт судалж дүгнэлт хийв.
Мэдээлэл бичсэн: Салбарын технологич инженер Б.Сержума
инженер Н.Юра