Ус Цаг Уур Орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лаборатори

19

Түүхэн замнал

УЦУОШГазрын даргын 1981 оны 12-р сарын 01 ний өдрийн  тушаалаар Өлгий  суманд Агаарын бохирдлыг хянах харуулыг байгуулан, агаардах хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээг шинжилгээний аргаар тодорхойлдог ба 1 техникч Х.Хыргауыл ажиллаж байсан.Энэ үед шинжилгээг КФО гэдэг багажаар агаарын сорьцыг аспиратораар авч  байсан. 1995-1997 онуудад тус харуулд  Х. Энхтуяа ажиллаж байгаад багажны эвдрэлээс болж харуул үйл ажилгааг 3 жил зогсоосон байна. 2000 оноос техникч нь солигдож  Х. Хордгайм ажиллаж эхэлсэн. ба 2008 оноос агаар дахь тоос pm10-ийн хэмжээг Dustraсаппаратаар тодорхойлж эхэлсэн. 2009онд шинжилгээ хийх багажаа өөрчилж оросын сфектрофотометрээр шинжилгээ  хийж байсан.

2012 онд Агаарын чанарыг хянах харуул нь Байгаль орчны шинжилгээний лаборатори болж өргөжин эрхлэгч инженер, техникч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Лабораторийн эрхлэгчээр М. Ботакөз, инженерээр Т.Мөлдир техникчээр Х.Хордгайм нар ажиллаж байна. УЦУОШГазар, Швейцарийн хөгжлийн агентлагийн цөлжилтийг сааруулах төслийн хүрээнд 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн шаардлагыг хангасан тоног төхөөрөмжийг суурилуулан байнгын ажиллагаанд оруулсанаар бусад лабораторийн түвшинд шинжилгээ судалгаа хийх боломж бүрдсэн.

Үйл ажиллагаа

             БОШЛаборатори нь :

  • Гадаргын усны чанарын хяналт шинжилгээ /Ховд, Булган, Согоог, Сагсай,Буянт голын харуулаас ирүүлсэн усны сорьцонд  шинжилгээ хийдэг /
  • Хаягдал бохир усны хяналт шинжилгээ /СУАТ ХХК-ны цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир уснаас сар бүр сорьц авч шинжилгээ хийдэг/
  • Хөрсний чанарын хяналт шинжилгээ /Хөрсний агрохимийн шинжилгээний болон бохирдлыг шинжилгээний 10 цэгээс дээж авч шинжилгээ хийдэг/
  • Цөлжилтийн мониторинг, хөрсний элэгдэл эврэлийн ажиглалт /нутаг дэвсгэрийн хэмжээнд мониторингийн 79 цэгийг хамруулдаг/
  • Агаарын чанарын хяналт шинжилгээ , агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого бүртгэл

Цацрагийн түвшний ажиглалт/альфа болон бетта цацраг илрүүлэх сорьц хураах/  гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хөтөлбөрийн дагуу шинжилгээ хийн үр дүнг боловсруулан ажилладаг.

Хуваалцах :