
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМТАЙ ХАМТРАН АЙМГИЙН ТӨВД АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН АВТОМАТ СТАНЦ СУУРИЛУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Энэхүү ажлын хүрээнд Солонгос улсаас төсөл хариуцсан мэргэжилтнүүд ирж, Өлгий сумын агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаатай танилцаж, автомат станц суурилуулах байршлыг сонгож, цахилгаан хүчин чадалтай танилцав.

Солонгос улсаас ирсэн мэргэжилтнүүд шинээр суурилуулах автомат харуулын талаар мэдээлэл хийсэн.

Төлөвлөгөөний дагуу 7 дугаар сарын 28 -ны өдөр Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний төвд байршуулахаар болов.

Энэхүү автомат станцтай болсноор хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцрын хэмжээг 24 цагийн дунджаар гаргах бүрэн боломж бүрдэнэ. Цаашид автомат станц суурилуулах төслийн сургалтууд зохион байгуулагдах болно.