НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА ЦУОШГ-Т ЗОЧИЛЛОО

2024.05.03 10:00
8

ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай цаг агаарын гамшигт үзэгдэл, түүний давтамж, цаг уурын байгууллагын боловсон хүчний чадавхи, техник технолгийг сайжруулах зэрэг олон чухал асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Л.Оюунжаргал: Монгол улсын Цаг уурын алба, НҮБ-тай 1968 онд МОН/68/503 төслийг анх амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн хүрээнд ус цаг уурын мэдээллийг шалган боловсруулах ажлыг механикжуулах анхны алхмыг хийсэн. Энэ үеэс хойш нягт хамтын ажиллагаатай явж ирснийг дурдаад цаашид ч техник технологийг сайжруулах, эртнээс сэрэмжлүүлэх системийг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэв.

Ноён Тапан Мишра ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

1x3a1216-min

1x3a1214-min

1x3a1198-min

Хуваалцах :