ЭР ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2025.03.18 23:35
17

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙН ЦЭЦЭГ ӨРГӨХ, ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ БАЯРЫН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО.

Өдгөөгөөс 104 жилийн тэртээ 1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулах, анхны түүхэн ялалтаа тунхаглан зарлаж байсан түүхтэй. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байна.

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөрт зориулсан цэцэг өргөх, аймгийн цэргийн хүрээний баярын ёслолын жагсаал аймгийн төв талбайд өнөөдөр /2025.03.18/ боллоо.

 

 

 

 

Хуваалцах :