Мэдээ мэдээлэл
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2026 оны удирдах ажилтны уулзалт, зөвлөгөөн Улаанбаатар хотод эхэллээ.
Энэхүү уулзалт, зөвлөгөөнөөр салбарын 2026 оны зорилго, хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлуудаа хэлэлцэх бөгөөд оны тэргүүний байгууллага, салбар нэгжийг шалгаруулж, шагнаж урамшуулах юм.
Уулзалт, зөвлөгөөнд салбарын төв орон нутгийн байгууллагын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.