ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ ТУНАДАСНЫ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2026.05.04 15:16
14
Өчигдөр Баян-Өлгий аймагт үүлэнд зориудаар нөлөөлөх (бороо экспедиц) үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Экспедиц аймгийн хойд бүсээс эхэлж, дараа нь баруун, баруун өмнөд хэсгүүдээр дамжин ажиллаж, цаг агаарын нөхцөлд тохируулан үүлэнд идэвхтэй нөлөөлөх ажиллагааг үе шаттайгаар хийж гүйцэтгэлээ.
Ажиллагааны явцад нутгийн иргэдийн төлөөлөл болох хөндлөнгийн гэрчтэй таарч, манай багийн үйл ажиллагааг бодитоор ажигласан нь ил тод, нээлттэй байдлыг хангах нэгэн чухал нөхцөл боллоо. 
Үр дүн:
Үүлэнд нөлөөлсний дүнд аймгийн ихэнх нутгаар:
Хур тунадас
Нойтон цас
Цас орсон байна.
 Тунадасны хэмжээ
Өлгий сум: 1,0 мм
Ногооннуур сум: 00мм
Алтай сум: 1,0 мм
Дэлүүн сум: 1,0мм
Баяннуур сум: 1,0мм
Буянт сум: 1,5мм
Сагсай сум: 3,0мм
Толбо сум: 3,0мм
Улаанхус сум: 4,0мм
Цэнгэл сум: 6,0мм
Даян баг: 2,0мм
 Цаг уурын нөхцөл байдалд тохируулан хийгдсэн энэхүү ажиллагаа нь байгаль, мал аж ахуй, усны нөөцөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. 
Цаашид цаг агаарын нөхцөл байдлыг тогтмол ажиглаж, шаардлагатай үед үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно
 
Хуваалцах :