ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БОДИТ ЦАГТ ХЯНАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2026.05.14 16:17
5
Цаг уур, орчны шинжилгээний газар-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг Ховд гол-д суурилууллаа.
Тус төхөөрөмж нь 5 минут тутамд хэмжилт хийж, мэдээллийг онлайн горимоор дамжуулах бөгөөд усны нөөцийн менежментийг сайжруулах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
Ингэснээр ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын гадаргын ус судлалын чиглэлд анх удаа бодит цагийн горимд ажиллах автомат хэмжилтийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.
RQ-30 мэдрэгч нь усанд хүрэлгүйгээр усны түвшин болон урсгалын хурдыг хэмждэг бөгөөд үерийн үед ч найдвартай ажиллаж, шуурхай мэдээлэл дамжуулах боломжтой.
Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар үерийн эрсдэлийг бодит цагт тасралтгүй хянаж, цаг алдалгүй мэдээлэлд үндэслэн шуурхай арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна.
Хуваалцах :