ТАЛАРХАЛ

2026.05.14 16:24
4
Өнөөдөр Дэлүүн сум-д ажиллаж, сумын удирдлагуудтай уулзан манай цаг уурын байгууллагын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Уулзалтаар бидний ажлыг ойлгон дэмжисэн тус сумын засаг дарга М.Абужалел, Засаг даргын тамгын газрын дарга С.Амангелди болон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагаанд 7.0 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, мөн үүлэнд зориудаар нөлөөлөх ажлын генераторын түлшийг дэмжихээр болов.
Байгаль цаг уурын гандуу, хүндхэн энэ үед орон нутгийнхаа төлөө сэтгэл гарган, бодит дэмжлэг үзүүлж буй та бүхний хувь нэмэр үнэхээр үнэ цэнтэй юм.
Та бүхний цаашдын ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байж, нутгийн иргэдийнхээ сайн сайхны төлөөх үйл хэрэг улам өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе.
Хамтын ажиллагаа маань улам бэхжиж, үр дүн нь арвин байх болтугай.
Хуваалцах :