БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЧАДАВХ НЭМЭГДЛЭЭ.

2026.06.19 17:36
8

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд орчны агаарын чанарын хяналтын улсын сүлжээг бэхжүүлэх зорилгоор 21 аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцаар хангаж байна.

Төслийн хүрээнд БНСУ-ын “KENTEK” компанийн мэргэжилтнүүд 2025 оны 6 дугаар сарын 18–23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд ажиллаж, хүхэрлэг хий (SO₂), азотын ислүүд  (NO₂), PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг бодит цагийн горимоор тасралтгүй хэмжиж, мэдээллийг улсын нэгдсэн сүлжээнд шууд дамжуулах боломжийг бүрдүүлсэн юм.

Мөн 2026 оны 6 дугаар сарын 17–18-ны өдрүүдэд агаарын чанарын автомат станцын хүчин чадлыг өргөтгөн, PM10 тоосонцор хэмжих болон тоосонцрын дээж авах нэмэлт тоног төхөөрөмжийг суурилууллаа.

Ингэснээр Баян-Өлгий аймагт агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавх сайжирч, орчны агаарын бохирдлын төлөв байдалд бодит цагийн хяналт тавих, иргэдийг үнэн зөв, шуурхай мэдээллээр хангах боломж улам бүр өргөжиж байна.

 

Хуваалцах :