Мэдээ мэдээлэл
Алтай Таван Богдын мөстөлийн станцын 2026 оны судалгааны ажил амжилттай өндөрлөв.
УЦУОШТөвийн дэргэдэх Алтай Таван Богдын мөстөл судлалын станцын 2026 оны судалгаа, шинжилгээний ажлыг 6 дугаар сарын 18-аас эхлэн 8 дугаар сарын 24-ний хооронд хийж гүйцэтгэсэн ба хоёр ээлжээр 68 хоног тасралтгүй ажиллаж аюулгүйн ажиллагааг бүрэн ханган амжилттай өндөрлөв.
Үүнээс гадна Япон улсын судалгааний гурван гишүүн, УЦУОШ-ний газрын мэргэжилтэн Х.Пүрэвдавгатай хамтран 20 хоног судалгааний ажлыг хамтран хийж гүйцэтгэв.
Ажлын 68 хоногт Потанин, Александрийн мөсөн голуудад мөсний хайлалт хэмжих таван метрийн 20 шонг шинээр суулгаж хэмжилт хийж, асписхрометрээр өглөө, оройн агаарын температур, тухайн өдөрт орсон хур тунадас хэмжих ажиглалтуудыг хийж байв. Энэ хугацаанд хур тунадас их, бага хэмжээгээр 38 удаа орж хамгийн их тунадас 8 дугаар сарын 21-нд 18,6 мм тунадас унасан байна.
Цагаан голын усны хэмжилтүүдийг долоон хоногт өдрийн турш цагийн зайтайгаар нийт 7 удаа 31 удаагийн гадаргын хөвүүр, 57 удаа усны түвшин, температур хэмжсэн болно. 7 дугаар сарын 22-нд автомат усны түвшин, агаар хэмжигчүүдийг байршуулсан ба 8 дугаар сарын 24-ны өглөө хурааж авсан болно.
8 дугаар сарын 24-нд өглөө Цагаан голд голын хөндлөн зүсэлт, шонгийн өндөр, хэвгий нивлердэлт хэмжилт хийж 1,2 дугаар шонгуудыг дахин хадаж шинэ засвар гаргав.
8 дугаар сарын 02,03-нд Потанин, Александрийн мөсөн голуудын шон, мөсөн захыг Потаринцаль GPS-ээр хэмжиж, сарын 04-нд Хоног толгойн хажууд байрлах гүний автомат термометрын датаг хуулж авсан ба мөснөөс ил гараагүй хэсгүүдийг дахин янзлаж үлдээж явсан. Хуримтлалын шонгуудад цасны хуримтлал үүсээгүйн уламаас хэмжилт хийх боломжгүй болсон ба дараа жилээс дахин суулгах хэрэгтэй байна.
Мөстөл судлалын технологич инженер 7 сарын 04-ний өдөр МУИС-ийн судлаачидад мөсөн гол, СОР-17-ийн талаархи мэдээлэлүүд болон ярилцлага өгсөн.
Бүтээн байгуулалтанд шинээр интернет старлинк авч тавьсан ба 12мм-ийн голчтой 100 метр цагаан шонгоос 80 метрийг ашиглаж хэрэглэсэн, шинээр нарны толь, мотоцикл авсан болно. Мөн байшингийн бүргэд хаалганы цоожийг сольж, орны бүтээлгэ, шүүр, шал угаагч, сүх бусад эд зүйлсийг авсан. Эсгий гэрийг их бороо, цас орохоос өмнө ногоон путканд оруулж хурааж янзлав.
Энэ жил цаг агаар тогтуун дулаан байсан ба мөсний хайлалт их, Цагаан голын урсац өндөр байв. Үүний уламаас Потанин мөсөн голд байрлах P1L,P1C,P1R шонгуудийг дахин суулгах боломжгүй болсон учир дараа жилээс эхлэн эдгээр 3 шонг хасах шийдвэрт хүрэв.
Товч тайлан бичсэн: Мөстөл судлалын технологич инженер Б.Сержма
Мөстөл судлалын ажиглагч Н.Юра












