Мэдээ мэдээлэл
АЛТАЙ СУМАНД VAISALA ЦАГ УУРЫН АВТОМАТ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
Алтай сумандаа VAISALA төрлийн AWS310 цаг уурын орчин үеийн автомат станцыг шинээр барьж байгуулан, ашиглалтад амжилттай орууллаа.
Энэхүү дэвшилтэт автомат станц нь цаг агаарын үндсэн үзүүлэлтүүдийг цаг, минутаар бодит цагийн горимоор хэмжиж, мэдээллийг шуурхай дамжуулах боломжтой орчин үеийн технологи юм.
Мөн аянга зайлуулагч, газардуулгын технологийн шаардлагыг бүрэн ханган суурилуулж, сумын төв орчмын аянга цахилгааны эрсдэлийг урьдчилан хамгаалах чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэх боломж бүрдлээ.
Түүнчлэн өртөөний ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор камержуулалтын ажлыг бүрэн хийж, хэвийн ажиллагаанд орууллаа.
Эдгээр ажлыг санаачилга, идэвх зүтгэл гарган, сэтгэл гаргаж амжилттай хэрэгжүүлсэн нийт хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа.
Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэлээр цаг уурын ажиглалт, мэдээллийн чанар, шуурхай байдал улам сайжирч, техник технологийн шинэчлэл амжилттай хэрэгжиж байна.
Алтай өртөөний нийт хамт олондоо баяр хүргэе






