Фото мэдээлэл
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МАНАЙ БАЙГУУЛЛАГА АЛБАН ХААГЧДЫНХАА ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Арга хэмжээний хүрээнд хүүхдүүдэд бэлэг гардуулан нэг өдрийг инээд хөөр, дурсамжаар дүүрэн өнгөрүүллээ.
Мөн энэ үеэр байгууллагынхаа “Эко булан”-гийн нээлтийг хийж, хүүхдүүдээр тууз хайчлуулан байгаль орчноо хайрлан хамгаалах урам зориг, хандлагыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эхлүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь ажилтнуудын гэр бүлийн уур амьсгалыг дэмжих, хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэх, тэдний баярын өдрийг хамтдаа тэмдэглэх зорилготой байлаа.
Хүүхэд бүхэн аз жаргалтай, хайр дүүрэн өсөх болтугай!





