Monday , November 29 2021

Зөв зөвд шударга зөв

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “ЗӨВ ЗӨВД ШУДАРГА ЗӨВ” соён гэгээрүүлэх аянд цаг уурын хамт олон нэгдлээ.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах, олон нийтийг авлигатай тэмцэх арга барилд сургах, тэднийг татан оролцуулах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс улсын хэмжээнд “Зөв зөвд шударга зөв” аяныг зохион байгуулж байгаа билээ. Уг аян нь иргэн, хувь хүний зан суртахуунд тулгуурлан нийгэмд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь Монгол Улсад хөл хорио тогтоосон нөхцөл байдалд нийцүүлсэн бөгөөд иргэд, олон нийтийн оролцоог бүрдүүлэхэд цаг уурчид бидний уриалга, дэмжлэг зохих хувь нэмэр болно гэж үзэж байна.

Тухай root

Дахин шалгана уу!

Нисэхийн техникч нарын сургалт явагдав.

Нисэхийн цаг уурын техникч нарын давтан цахим сургалт 11 дүгээр сарын 14-нөөс 19-ний өдрийн хооронд ...